Хайлт

Загрузка...

Техникийн англи хэл

Зочин тоологч 2011.10.27-ноос

free counters

www.twitter.com/automarket.mn

www.mashin-zahialga.tk. Технологии Blogger.



BizNetwork танилууддаа түгээх

pump to your friendОн залуу, гүйлт бага машинаа захиал!


Хамтран ажилладаг япон компаниуд дээр бэлэн байгаа/stock-энд дар/, японы автомашины нэгдсэн дуудлага худалдаанаас/аукцион-энд дар/ дуртай машинаа сонгоод түүний ID дугаарыг autostandart@yahoo.com хаягаар ирүүлнэ.
Та худалдан авахаар сонирхож байгаа машиныхаа Аукционы дугаар/Lote number/, линкийг /линкийг ирүүлэх нь цагийг хэмнэж, таны сонирхсон машиныг хайлт хийлгүй шууд үзэх боломжийг бидэнд олгодог!/ d.jamts@yahoo.com хаягт илгээж захиалгаа өгөөрэй.
Утас:  976-99194224 Содгэрэл-Захиалгын мэрэгжилтэн
Стандарт авто техникийн төв/Жи Эс Жей трейд ХХК
БГД-7. Дилав хутагт Жамсранжавын гудамж
/Модны 2-ын зам дагуу Гэмтлийн эмнэлгээс зүүн тийш 300м, 78-р сургуулийн урд талд/

Таны сонгосон машиныг манай компанитай хамтран ажилладаг японы компаниудаас дадлагажсан техникийн мэрэгжилтэн газар дээр нь очиж үзэж тодорхойлон доорхи байдалтай бичгийг үнэлгээний хамт ирүүлнэ. Уг машинаас илүү сайн, он залуу, гүйлт багатай, хямд машиныг бид бас нэмж санал болгох болно. Таныг төлөөлөн японы аукционуудаас маш хямд сайн машиныг газар дээр нь шууд худалдан авах тул урьдчилсан төлбөрийг "Жи Эс Жэй трейд" компаний дансанд байршуулж гэрээ хийж захиална. Ингэснээр энэхүү захиалга нь 1998 оноос хойш японоос автомашин, сэлбэг импортолсон "Жи Эс Жэй трейд" компаний албан ёсны захиалга болж хийгддэг юм.



Доорхи төлбөрүүдийг төлж машинаа японоос ачуулна.
Тухайн үеийн байдлаас шалтгаалан энэ төлбөрүүд буурах боломжтой тул тухай бүрд танд мэдэгдэх болно.


Таны аукционоос сонгосон машины үнэ дээр дараахь төлбөрүүд нэмэгдэнэ. Үүнд:

Нэг. Японы аукционы хураамж:

64000 иен

Хамтран ажилладаг Япон компани дээр бэлэн байгаа машин ачуулахад аукционы төлбөр төлөхгүй.

Хоёр.Японы экспортлогч компаний үйлчилгээний төлбөр:
30000 иен


1.Японы дотоод дахь тээвэр. Боомт хотоос 50км-ээс хол зайтай өөр хотоос автомашин авах тохиолдолд 10000-30000 иений тээврийн зардал нэмж тусгагддаг.
2.Контейнерт ачих
3.Бичиг баримт бүрдүүлэлт

99194224 Содгэрэл autostandart@yahoo.com


Гурав.Тээврийн зардал.

/40 тн-ын контейнерээр тооцов./
1.Суудлын машин-1000 ам.доллар
2.Жип-1500 ам.доллар
3.Жижиг машин-1000 ам.доллар
4.Ачааны болон бусад зориулалтын машин, механизм, тоног төхөөрөмж-тохиролцох



Дөрөв.Татвар.(өөрөө төлнө.)
1.1000-1500с.с-тэй суудлын машин бол 1400 ам.доллар орчим/10 жилийн доторх/
2.1500-2500с.с-тэй суудлын машин бол 2500 ам.доллар орчим/10 жилийн доторх/
3.2500с.с дээш жип бол 2500-3000 ам.доллар орчим/10 жилийн доторх/ татвар төлөгддөг. Нарийвчилж үзэхийг хүсвэл Гаалийн ерөнхий газрын веб сайт руу орж үзнэ үү. http://www.ecustoms.mn




Ногдуулах онцгой албан татварын хэмжээ/ам.доллараар/
д/дЦилиндрийн багтаамж0-3 жил4-9 жил10-аас дээш жил
11500 ба түүнээс доош50010002000
21501-2500150020003000
32500-аас дээш200025004000

/Онцгой албан татварын хуулийн 6.3- заалтаас/

Импортын суудлын автомашины татвар бодох аргачлал


Дараах мэдээллийг Гаалийн Ерөнхий Газраас авав. импортын суудлын автомашинд ногдуулах онцгой албан татварыг би дээр хүснэгтээр үзүүлсэн байгаа.
Импортын суудлын автомашинд 3 төрлийн албан татвар ногдуулдаг.
1. Гаалийн албан татвар . Гаалийн үнээс 5 хувь
2. Онцгой албан татвар
3.Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь
Жишээ-1: /Онцгой албан татвартай бараа/
Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 1400 ам..доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзьеэ.
ГҮ - гаалийн үнэ
ГТ - гаалийн татвар
ОТ - онцгой татвар
БТ - бусад татвар
Т3 - НӨАТ-ын хувь
Т1 – Монгол улсын хил хүртэлх гарах тээврийн болон бусад зардал

ГТ=ГҮ*Т1
ГТ=(2100+1400)*1180*0.05=206500 төгрөг
Үүнээс, ГҮ=(2100+1400)*1180=4130000 төгрөг
1US$=1180 төгрөг гэж тооцов
Т1 / гаалийн татварын хувь/=5%

Уг машин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул 2006 оны онцгой албан татварын хуулийн дагуу 2000 ам.долларын онцгой албан татвар төлнө. / доорхи хүснэгтээс онцгой албан татварын хэмжээг харна уу/
НӨАТ=(ГҮ+ГТ+ОТ+БТ)*Т3
НӨАТ=((4130000+206500+(2000*1180)) *0.10=669650 төгрөг
Бүгд татвар=ГТ+ОТ+НӨАТ= 206500+ 2360000+669650= 3236150 төгрөг болж байна.



Тав. www.automarket.mn –ын үйлчилгээ.

Дараахь бүх хариуцлагатай үйлчилгээнүүдийг хэрэглэгчиддээ үзүүлсний төлбөрт бид 200-300 ам.долларын төлбөрийг авдаг.
Үүнд:
1.Хэрэглэгчээс сонирхсон автомашины захиалга авах. Урьдчилгаа төлбөр-үнийн дүнгийн 40% төлснөөр захиалах эрхтэй болно. Захиалахаар тохиролцоод буцвал 100 ам.долларыг үйлчилгээний зардалд суутгаж тооцдог.
2.Япон руу захиалж машины үнэ, чанар зэргийг дагнан мэрэгшсэн мэрэгжилтнүүд тодорхойлж ирүүлнэ.
3.Хэрэглэгчид мэдэгдэж тохиролцон аукционоос худалдан авах шийдвэр гаргана.
4.Автомашиныг аукционоос худалдан авна. Төлбөрийн үлдэгдэл 60%-ийг төлнө. Автомашиныг аукционоос худалдан авсны дараа буцвал 700 ам.долларыг суутгаж тооцно.
5.Японоос хэрэглэгчийн худалдан авсан автомашиныг контейнерт ачуулна. Контейнер ачигдсанаас хойш буцах боломж байхгүй.
6.Баримт бичиг хүлээж авах.
7.Контейнер хүлээж авах
8.Захиалагчид машин хүлээлгэж өгөх.



Автомашины ерөнхий зэрэглэл
Зэрэглэл Автомашины зэрэглэлийн үзүүлэлт
5 3 хүртэл жил ашигласан, засварт орж байгаагүй бараг шинэ машин.
4.5 Зураасгүй, будаж байгаагүй, сайн машин
4 Бага зэрэг зураастай сайн машин
3.5 Илэрхий ажиглагдах зураас, хонхорхойтой дундаж чанарын машин
3 Гүн зураас, хонхорхойтой, гандсан, өнгө зөрсөн будагтай машин
RA Бага хэмжээний осолд орж байсан. Стандартын түвшинд засагдсан
R/A/0 Осолд орж зарим эд ангиудыг сольж засварласан
*** Осолд ороод засагдаагүй, хөдөлгүүр гэмтэлтэй

Бүхээгийн байдал
A Бараг шинэ Сонго
B Цэвэрхэн. Эвдэрсэн, дутуу эд анги байхгүй Сонго
C Бага зэрэг эвдрэлтэй. Цэвэрлээгүй Сонго
D Заваан, эвдрэлтэй Бүү сонго

Аукционы тэмдэглэлийн тайлбар
A1 Жижиг зураас Сонго
A2 Дунд зэргийн зураас Сонго
A3 Том зураас Бүү сонго
U(B)1 Жижиг хонхорхой Сонго
U(B)2 Дунд зэрэг хонхорхой Сонго
U(B)3 Том хонхорхой Бүү сонго
AU(AB)1 Жижиг зураас хонхорхой Сонго
AU(AB)2 Дундаж зураас хонхорхой Сонго
AU(AB)3 Том зураас хонхорхой Бүү сонго
W1 Бага зэрэг засвар будаг хийгдсэн Сонго
W2 Дунд зэрэг засвар будаг хийгдсэн Сонго
W3 Их хэмжээний засвар будаг хийгдсэн Бүү сонго
P1 Толбо, халцархай жижиг Сонго
P2 Толбо, халцархай дунд Сонго
P3 Толбо, халцархай том Бүү сонго
X Солих Бүү сонго
XX Сольсон Сонго
S Зэв Сонго
トビ石 Салхины шил жижиг цавтай Сонго
ヒビ Салхины шил цууралттай Бүү сонго
ワレ Салхины шил хагархай Бүү сонго
ワレ Салхины шил хагархай Бүү сонго




FOB, C&F, CIF гэж юу вэ

Олон улсын ачаа тээвэр, чингэлэг тээвэр зэрэгт жишиг болгон хэрэглэдэг дэлхий нийтийн ойлголт. Маш олон товчилсон нэрс бий. Түүнээс хамгийн олон дайралддаг FOB үнэ буюу free on board эсвэл freight on board гэж ч тайлбарладаг. Энд хуучин автомашин экспортолдог Японы компаниудын хувьд бол зарим нь дээрх үнэнд өөрийн үйлчилгээний хураамж (commission), тээврийн үнэ зэргийг оруулсан байхад зарим нь дээрх багтаагүй байх жишээтэй. Чингэлэг зарим тохиолдолд гэмтэх, унах, зарим тохиолдолд хөлөг онгоцон ачигдаж байхдаа ус руу унах тохиолдол гардаг гэнэ. Ийм тохиолдолд тээвэрлэгч, тээвэр зуучийн компани биш нийлүүлэгч тал хариуцлага хүлээдэг гэнэ. Vanning буюу автомашиныг чингэлэгт татаж бэхэлдэг үйлчилгээ дунджаар нэг машин $200 байна. Мөн THC буюу terminal handling charge гэж чингэлэг терминалын хөлс гэж бий. Энэ нь 100 ам.доллар орчим. Үүнтэй ижил төлбөр Монголын тээвэр зуучийн компанид төлөх нь бий.
C&F гэдэг нь Cost and Freight гэсэн үг. Хэрэв ийм үнэ байвал FOB үнээс гадна freight буюу тээврийн үнэ орсон байдаг.
CIF буюу Cost Insurance Freight мөн адил FOB үнээс гадна freight буюу тээврийн үнэ, мөн далайн тээврийн даатгал орсон байдаг.
Чингэлэг тээврийн төлбөр хоёр хэлбэрээр төлж болдог. Prepaid буюу чингэлэг ачаа хүлээн авч байгаа хувь хүмүүс, албан газрууд чингэлэг тээврийн зардлаа нэгмөсөн төлж ачаагаа хүлээн авах хэлбэр өөрөөр хэлбэл CIF төлсөн гэсэн үг. Нөгөө хэлбэр нь Collect буюу чингэлэг ачаа хүлээн авч байгаа хувь хүмүүс, албан газрууд чингэлэг тээврийн зардлаа Монголд төлөөд ачаагаа хүлээн авах хэлбэр өөрөөр хэлбэл FOB төлөөд ачуулсан гэсэн үг. Зарим Японы компаниуд CIF төлөхгүй бол нэг ч чингэлэг ачдаггүй нөхцөл бий.
Монголд бол сүүлийн буюу Collect түгээмэл хэлбэр. Чингэлэг Японы боомтоос ачигдан Хятадаар дамжин, Замын-Үүд, Улаанбаатарт иртэл гурван долоо хоног наад зах нь болно. Хуучин автомашин импортлогч компани хувь хүмүүс дээрх хугацаанд мөнгөө түгжихийг хүсэхгүй тул ачааг ирсэн хойно төлөөд авдаг гэнэ.
Төлөх мөнгөн дүнгийн хувьд ялгаагүй ижилхэн. Харин сүүлийн хэлбэрийн нэг эрсдэл нь доллар, иены ханш өсвөл ачаа ирэхэд та илүүг төлөх болсон байж магадгүй талтай гэнэ.
Монгол руу ачдаг Японы тээвэр зуучийн компаниуд гэвэл Azuma Shipping, Toyo Trans, Techno Trans, Nichibo зэрэг компаниуд байдаг. Сар бүр чингэлэг тээврийн үнэ тухайн компанийн зүгээс өөрчлөгдсөн байх магадлалтай тул нэг газар нь үнэтэй бол нөгөө газраар үйлчлүүлж болно. Жишээ нь энэ арваннэгдүгээр сард хамгийн хямд үнэтэй байгаа тээвэр зуучийн компани бол Techno Trans гэнэ. 40 тоннийн чингэлэг Улаанбаатар хүртэл 3400 ам.доллар. Тэгэхээр 4 жижиг тэрэг орно гэж үзвэл нэг машин 850 ам.доллар болж байгаа юм.
Энд буусан хойно гурван өдрийн дотор customs clearance хийх ёстой. Гурав хоногоос цааш хэтэрвэл хөлс төлнө.



Машин захиалгаар хамтран ажиллагч япон компаниуд дээр бэлэн байгаа машинууд:/машины жагсаалтыг татаж авч үзээрэй/

SBT Japan co,.ltd

Autocom japan


Лавлах утас:

99194224 Содгэрэл

И-мэйл:
automarket_mn@yahoo.com

autostandart@yahoo.com

BizNetwork танилууддаа түгээх

Техникийн дуудлага 55158080, 99958080