pump to your friend
Он залуу, гүйлт бага машинаа захиал!

Япон автомашин захиалга, худалдаа


Японоос машин захиалж авахад дараахь дараалалуудыг баримтлана/Бүгдийг анхааралтай уншаарай.  Нэмэлт мэдээлэлийг Утас:  (976) 99013026 Д.Жамц   И-мэйл:   jamts@o-och.mn авна уу./    Үүнд:

1.Машин сонгох

а. Хамтран ажилладаг япон компани дээр бэлэн байгаа машинаас сонгох www.sbtjapan.com    /japanese stock-энд дар/ 
б.Эсвэл японы автомашины нэгдсэн дуудлага худалдаанаас сонгох
Дуртай машинаа сонгоод түүний дугаарыг jamts@o-och.mn хаягаар ирүүлнэ.
Та худалдан авахаар сонирхож байгаа машиныхаа Аукционы дугаар/Lote number/-ыг ирүүлэх нь цагийг хэмнэж, таны сонирхсон машиныг хайлт хийлгүй шууд үзэх боломжийг бидэнд олгодог! Таны сонгосон машиныг манай компанитай хамтран ажилладаг япон компаний дадлагажсан техникийн мэрэгжилтэн газар дээр нь очиж үзэж тодорхойлсон бичгийг үнэлгээний хамт ирүүлнэ.
Уг машинаас илүү сайн, он залуу, гүйлт багатай, хямд машиныг бид бас нэмж санал болгох болно. Таныг төлөөлөн японы аукционуудаас маш хямд сайн машиныг газар дээр нь шууд худалдан авах тул урьдчилсан төлбөрийг “Өү энд Өү Си Эйч” ХХК-ний дансанд байршуулж гэрээ хийж захиална. Ингэснээр энэхүү захиалга нь тус компаний албан ёсны захиалга болж хийгддэг юм. ГЭРЭЭНИЙ ЗАГВАРЫГ энд дарж тат

 2. Ачуулах. 

Доорхи төлбөрүүдийг төлж машинаа японоос ачуулна.
 Үүнд:
А. Японы аукционы хураамж:
70000 иен
Хамтран ажилладаг Япон компани дээр бэлэн байгаа машинаас худалдаж авсан бол аукционы төлбөр төлөхгүй.
Б.Японы экспортлогч компаний бэхэлгээний төлбөр:
30000 иен
Гадаад төлбөр хийхэд шилжүүлгийн хураамж 50 ам.доллар төлнө.
1.Японы дотоод дахь тээвэр. Боомт хотоос 50км-ээс хол зайтай өөр хотоос автомашин авах тохиолдолд 30000 иений тээврийн зардал нэмж тусгагддаг.
2.Контейнерт ачих
3.Бичиг баримт бүрдүүлэлт

3.Тээврийн зардал. 

/40 тн-ын контейнерээр тооцов./ Энэ зардлыг машин монголд гааль дээр ирсэн үед тээвэр зуучийн компанид төлнө.
1.Суудлын машин-1150 ам.доллар
2.Жип-1500 ам.доллар
3.Жижиг машин-1050 ам.доллар
4.Ачааны болон бусад зориулалтын машин, механизм, тоног төхөөрөмж-тохиролцох

3.Татвар.

Гааль дээр өөрөө төлнө.  Гаалийн татвар:
  1. Худалдааны татвар + НӨАТ+Гааль= 15.5% Нарийвчилж үзэхийг хүсвэл Гаалийн ерөнхий газрын веб сайт руу орж үзнэ үү. http://www.ecustoms.mn
  2. Онцгой албан татвар
 /Онцгой албан татварын хуулийн 6.3- заалтаар/
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ. /ам.доллараар/
3. Талбайн ачих зөөх төлбөр. Гаалийн талбай дээр төлнө. 50000-150000₮

5. “Өү энд Өү Си Эйч” ХХК –ын үйлчилгээ

Дараахь бүх хариуцлагатай үйлчилгээнүүдийг хэрэглэгчиддээ үзүүлсний төлбөрт 500-800 ам.долларын төлбөрийг авдаг.
Үүнд:
1.Хэрэглэгчээс сонирхсон автомашины захиалга авах. Урьдчилгаа төлбөр-1000-2000 ам.доллар, гэрээ хийнэ. Захиалахаар тохиролцоод буцвал 100 ам.долларыг үйлчилгээний зардалд суутгаж тооцдог.
2.Япон руу захиална. Машины үнэ, чанар зэргийг дагнан мэрэгшсэн мэрэгжилтнүүд тодорхойлж ирүүлнэ.
3.Хэрэглэгчид мэдэгдэж тохиролцон аукционоос худалдан авах шийдвэр гаргана.
4.Автомашиныг аукционоос худалдан авна. Төлбөрийн үлдэгдэлийг төлнө. Автомашиныг аукционоос худалдан авсны дараа буцвал 1000 ам.долларыг суутгаж тооцно.
5.Японоос хэрэглэгчийн худалдан авсан автомашиныг контейнерт ачуулна. Контейнер ачигдсанаас хойш буцах боломж байхгүй.
6.Баримт бичиг хүлээж авах.
7.Контейнер хүлээж авах
8.Захиалагчид машин хүлээлгэж өгөх.

www.o-och.mn